С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах УИХ-ын Түр хороог долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах талаар эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн эхэнд асуулт асууж, хариулт авсны эцэст УИХ-ын гишүүдийн 88.6%-ийн саналаар Түр хороо байгууллаа. Уг түр хороог УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Энхболд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин гэсэн долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

Тус Түр хороо Олон улсын Парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зоригийн хэрэгтэй холбоотой ирсэн албан бичгийг судалж, уг хэргийн явцад эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс буюу өнөөдрөөс тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ