• Иран улс Америкийн хоригийн эсрэг арга хэмжээ авна

    Исламын Бүгд Найрамдах Иран Улсын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр тус улсын шашны удирдагч Аятолла Аль-Хоменей “Америкийн дайсагнасан үйл ажиллагаанд Иран заавал хариу арга хэмжээ авна. Дайсныг Ираны ард түмэн зүгээр хараад суухгүй.

    Ираны нефть экспортлох зам сувгийг АНУ хаахаар оролдож байна. Гэвч Ираны ард түмэн идэвхтэй ажиллаж, эв санаа нэгтэй байж, засгийн газар хичээвэл Америкийн санаархал биелэхгүй юм” хэмээн мэдэгджээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ