Нийслэлийн газрын албанаас Сүхбаатарын талбайн газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ

Нийслэлийн Засаг дарга газар дээр нь очиж ажиллан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамж гарган Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин Сүхбаатарын талбайн урд талд байрлах “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож буйгаа мэдэгдсэн.

Дээрх захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг “Ю Би Констракшн” ХХК-д хүргүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ