• Нислэгийн тасалбар худалдаж авсан иргэд маргааш цагаа тооцоолж гарахыг анхаарууллаа

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын хүрээнд маргааш өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм.  Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулж байна.
    Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 24-нөөс буюу өнөөдрөөс эхэлж 26 хүртэл гурван өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ