• Английн 370 сургууль сургалтын хөтөлбөртөө бясалгалын хичээлийг оруулжээ

    Хүүхдүүд бусдыг цохих, чангаар уйлах, орилох нь өөрт төрж байгаа мэдрэмжээ илэрхийлэх аргаа олоогүй байдагтай холбоотой.  Яагаад гэвэл хүүхэд нэг ёсондоо амьдралдаа анх удаа л тийм мэдрэмжийг мэдэрч байгаа учраас ойлгохгүй байгаа хэрэг.

    Англи улс боловсролын системдээ хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд зориулсан бясалгалын хичээлийг нэмж орууллаа. 2021 он хүртэл хэрэгжиж байгаа Сэтгэл зүйн судалгааны дор хэрэгжиж буй уг хөтөлбөрөөр улс даяарх нийт 370 сургуулийн сурагчид тайвшрах амьсгалын дасгалын арга барилд суралцаж, бодлоо удирдаж сурах юм.

    АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хотын дунд сургуульд бясалгах, амьсгалын хичээлийг хичээл дээр анхаарлыг нь нэмэгдүүлэх зорилгоор 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

    Английн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ төвөөс мэдээлж байгаагаар Англид найман хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байдаг.

    Сэтгэцийн эмгэгтэй таван хүүхдээс нэг хүүхэд л эмчилгээнд хамрагддаг.

    Бага насны хүүхдийг зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө найзуудынх нь дунд шийтгэх, ичгэвтэр байдалд оруулдаг. Тэгвэл Английн сургуулиудад бясалгын хичээлийн хүрээнд “Сэтгэл санааны өрөө”-г бий болгож, шийтгэхийн оронд өөрт нь бодох, тайвшрах, ухаарах хугацааг олгож эхэлжээ.Хэдхэн минут амьсгалын дасгал хийснээр хүүхэд тайвширч, өөрийн дураар гаргасан зан авирынхаа төлөө уучлал хүсэх дадал зуршил бий болоод байна.

     

    Эх сурвалж: Mindful.org

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ