Японы үндэсний каратэгийн тэмцээнд Монгол охин түрүүллээ

Каратэгийн эх орон Японд монгол хүүхэд амжилт гаргаад эхэлжээ. Энэ сарын 20-21-нд Японы нийслэл Токио хотноо Олон улсын өсвөрийн кёкүшин каратэгийн олон улсын “2019 The 15th International Youth Karate Championships” тэмцээн явагдлаа. Тэмцээнд 20 орны 2400 гаруй тамирчин оролцож, хүч сорин өрсөлдсөн байна.

15 дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд монгол охин Фүжимото Эми 9 насны ангилалд, 7 насны ангилалд Н.Нэмүн алтан медаль хүртэж, “International Youth Karate Championships” тэмцээнд түрүүлсэн анхны монгол тамирчид болж, эх орныхоо нэрийг мандууллаа.

Фүжимото Эми кёкүшин каратэгаар 5 дахь жилдээ хичээллэж байгаа. Токио хотын “Shimo-Akatsuka” доожёд хичээллэдэг. Япон аавтай, монгол ээжтэй охин юм. Эми Канто болон Бүх Японы АШТ-д сүүлийн 2 жил дараалан түрүүлээд байгаа юм. Ийнхүү Наран оронд монголчууд сүмо бөхөөс гадна кёкүшин каратэгаар ч цахиур хагалах цаг эхэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ