• Ким Жон Уны дүү Ким Ё Жон Владивостокт өчигдөр хүрэлцэн очжээ

    Хойд Солонгос буюу БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон Владивостокт даваа гарагт хүрэлцэн очжээ. Тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны орлогч даргын албан тушаалыг хашдаг бөгөөд БНАСАУ-ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар тус хотод хүрэлцэн очсон хэмээн “Чусон Илбао”  сонин мэдээлжээ.

    “Ким Ё Жон дөрөвдүгээр сарын 22-ны өглөө Пеньянаас Владивосток руу ниссэн бөгөөд дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлыг дуусгахын тулд Ким Жон Уныг айлчлахаас урьтаж ОХУ-д очсон” гэжээ. “Чусон Илбао” сонинд мэдээлснээр, Ким Ё Жон Владивостокт өмнө нь очоод буй БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ким Чан Сонтой уулзсан аж.

    БНАСАУ-ын удирдагчийн хувьд өнөө маргаашгүй ОХУ-д “удахгүй айлчилж”, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийнэ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн юм.

    Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад айлчилна гэдгийг тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Хоёр улсын удирдагч нар уулзахаар төлөвлөж буйг БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх удаа албан ёсоор мэдээлж буй нь энэ юм. Дээд хэмжээний уулзалт болох өдөр, газрын талаар тус агентлаг тодорхой дурдаагүй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ