• www.iltodgeree.mn вэб сайтад хамгийн сүүлд Дубайн гэрээг байршуулжээ

    2019-04-22

    Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан  www.iltodgeree.mn вебсайтыг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр  “Блю скай” зочид буудлын “Даймонд” танхимд боллоо. Уул уурхай,хүнд үйлдвэрийн яам,”Нээлттэй нийгэм” форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга(ОҮИТБС)-ын ажлын алба, Олон улсын санхүүгийн корпорац зэрэг байгууллага   хамтран хоёр жилийн  хугацаанд ажилласнаар эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн санг ил тод болгож байгаа аж.

    Ингэснээр  уул уурхай, газрын тосны дараахь  14 төрлийн 436 гэрээтэй www.iltodgeree.mn цахим хаягаар орж танилцаж, зүйл заалтыг нь уншиж, хяналт тавих боломжтой болж байгаа юм байна.

    ДАРААХЬ 14 ТӨРЛИЙН ГЭРЭЭ ИЛ ТОД БОЛЖЭЭ.

    • Орд ашиглах гэрээ
    • Нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ
    • Газар ашиглах гэрээ
    • Ус ашиглах гэрээ
    • Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээ
    • Ашиглалтын өмнөх гэрээ
    • Хөрөнгө оруулалтын гэрээ
    • Тогтвортой байдлын гэрээ
    • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Орон нутгийн гэрээ
    • Концессын гэрээ
    • Бичил уурхай эрхлэгч нартай байгуулсан гэрээ
    • УУХҮ-ийн салбараас Засаг дарга нартай байгуулсан гэрээ

    Ингэж  эрдэс баялгийн салбарын гэрээнүүд ил тод болсноор  хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлыг зөрчлийн эрсдлийг бууруулах ач холбогдолтой тухай УУХҮ-ийн сайд Д.Загджав нээлтийн арга хэмжээний үеэр ярив.

    Ил тод болгохгүй зарим нэг тохиолдол бий аж.Тухайлбал, тухайн гэрээлэгч талын ашиг сонирхолд шууд нөлөөлөх зүйл заалт  болон хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон гэрээнүүд ил болохгүй аж.  Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд  мөн санхүүгийн зохицуулалтыг нууцалжээ.

    Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргалын ярьснаар,хамийн сүүлд  Дубайн гэрээг уг сайтад байршуулсан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ