• УИХ-ын гишүүн Ж.Батзандан нийгэмд хүлээлт үүсгэсэн хэргүүдийг шийдвэрлүүлэхээр Ерөнхий прокурорт хандлаа

    2019-04-22

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан албан бичиг илгээсэн байна. Тэрбээр тус бичигтээ нийгэмд хүлээлт үүсгэсэн, олны анхаарал татсан, шийдэгдэхгүй удсан 23 хэрэг, асуудлыг дурдаж, шийдвэрлэхийг хүсчээ.

    Тус хэргүүдэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шилжүүлсэн үйл явц, 60 тэрбумын асуудал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талбайгаас алдагдсан нүүрс зэрэг 23 асуудлыг багтаасан ажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ