Хүүхдийн шүд үнэгүй үзэх эмнэлгүүд дүүрэг, орон нутаг тус бүрээр

2019-04-22

Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлнэ.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.

Өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас 27-нд зохион байгуулсан тус сонгон шалгаруулалтаар 161 эмнэлэгтэй гэрээ байгуулжээ.

Сонгон шалгаруулалтад нийслэлийн 142 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцсэн бөгөөд үүнээс 97 нь гэрээ байгуулсан байна. Харин орон нутагт 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгуулжээ.

Нийслэлийн есөн дүүрэг болон орон нутагт ямар хувийн эмнэлгүүд үйлчилгээ үзүүлэхийг дараах зурагнаас харна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ