Террорист бүлэглэлийн жагсаалтад орсон Исламын хувьсгалт гвардын командлагчаар Саламийг томилжээ

2019-04-22

Ираны Тасним агентлагийн мэдээлснээр, Ираны дээд удирдагч Али Хаменеи Хоссейн Саламийг Мохаммад Али Жафарийн оронд Ираны Исламын хувьсгалт гвардийн командлагчаар томилсноо мэдэгдлээ.

Ираны Исламын хувьсгалт гвард 1979 онд Ираны исламын хувьсгал ялсны дараа байгуулагдаж, Ираны батлан хамгаалах армийн хамт Ираны үндэсний зэвсэгт хүчин болсон аж. Исламын хувьсгалын улс төрийн эрхийг хамгаалах нь Исламын хувьсгалт гвардын чухал үүрэг гэнэ.

4-р сарын 8-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, тус улс Ираны Исламын хувьсгалт гвардыг террорист бүлэглэлийн жагсаалтад оруулсныг мэдэгдсэн билээ. Мөн орой нь, Ираны үндэсний аюулгүй байдлын дээд комисс Америкийн төв командлалын газар ба түүний Баруун Азид суугаа армийг террорист бүлэглэл хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ