С.Амарсайхан:Төв цэвэрлэх байгууламжийн 4 ажилтны ар гэрийнхэнд тус бүр 2 өрөө байр олгоно

2019-04-22

Төв цэвэрлэх байгууламжид дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ноцтой осол гарч, дөрвөн иргэн амь насаа алдаж, таван хүн хийн бодист хордсон.Ослын дүн одоогоор  гараагүй байгаа юм. 2016-2017 онд  осол гарсан  тус хэсэгт 8.1 тэрбум төгрөгөөр засвар үйлчилгээний ажил хийжээ. Засварын ажлыг чанаргүй хийсний улмаас ноцтой осол  гарч, олон иргэн амь насаа алдлаа гэх мэдээллийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өглөө. Мөн тэрээр, энэ асуудлыг нуун дарагдуулахыг тулд ямар нэгэн байдлаар ил гаргахгүй гэж зарим нэг хүмүүс анхаарал их  тавьж байгаа гэв.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан иргэдийн ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалингийн нөхөн олговор олгохоор  шийдвэрлэсэн байна.

Мөн дээрх асуудлаар өнгөрөгч долоо хоногт ажлын хэсэг байгуулж, талийгаачдын ар гэрт, мөнгөн туслалцаа үзүүлэх, тэдний үр хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэлх хугацаанд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангах,  их дээд сургууль болон бусад мэргэжлийн сургуулиудад суралцахад төлбөрийн дэмжлэг үзүүлэх гэх мэт арга хэмжээ авах болсон гэлээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ