Хятад иргэний нэр  дээр бүртгэлтэй “Эрдэнийн хөгжил” ХХК  лац хөндөж ажилласнаас гурван хүний амь эрсэджээ

2019-04-22

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Налайх дүүргийн уурхайд осол гарч, гурван хүн амь насаа алдсан. Үүнээс өмнө нийслэлийн МХГ-аас Налайхын уурхайнуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулахыг зогсоосон байдаг.

Гэтэл  “Эрдэнийн хөгжил” ХХК   лац хөндөж үйл ажиллагаагаа явуулснаар ийн осол гарч,эрдэнэт хүний амь нас үрэгджээ.  Өмнө нь  2017  онд тус уурхайд мөн осол гарч  нэг хүн амиа алдаж байсан юм.

“Эрдэнийн хөгжил” ХХК   нь БНХАУ-ын иргэний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг, бөгөөд 2004 онд Ашигт малтмалын газрын тосны газраас ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авсан компани ажээ. Холбогдох байгуулагуудын удаа дараагийн хийсэн  шалгалтаар  ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлангаа батлуулаагүй, үйл ажиллагаа эрхлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын  нарийвчилсан үнэлгээ боловсруулж, батлуулаагүй зэрэг зөрчил илэрч байсан байна.  Өнгөрсөн онд хийсэн шалгалтаар мөн адил дээрх зөрчил илэрхэд үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг нийслэлийн Засаг дарга, БОАЖЯ-нд  хүргүүлж, 10 сая төгрөгийн торгууль тавьж байжээ.

Налайх дүүрэгт  22 аж ахуйн нэгж байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшдэгээс дээрх компаниас өөр далд уурхайн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг компани одоогоор байхгүй. Харин иргэд дураараа зөвшөөрөлгүй орж байгаа таван лицензтэй талбай  байдаг аж.  Эдгээр иргэд дүүргийн ЗДТГ-тай гэрээ байгуулаад бичил уурхайн хэлбэрээр зөвшөөрөл олгон ухуулж байгаа аж.  Уг  гэрээнд гарах хохирлыг хэн барагдуулж хариуцлага хүлээхийг мөн тодорхой зааж өгөөгүй байна. Тиймээс дахин хүний амь насанд ноцтой аюул учрахаас өмнө цуцлах саналыг гаргаад байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ