400 гаруй тамирчдыг бэлгийн дарамтад оруулсан дасгалжуулагчид 180 жил хорих ял оноохыг шаарджээ

Америкийн Айова муж улсын прокурорын алба залуучуудыг бэлгийн дарамтанд оруулсан залуучуудын багийн дасгалжуулагч Грег Стефаныг хорих ангид 180 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэхийг шаардсан тухай мэдээлжээ.

AP-д мэдээлснээр энэ бол хорих хамгийн их хугацаа аж.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 1999 оноос 2018 он хүртэл тэрбээр 400 гаруй залуу тамирчдыг эсэргүүцэж байхад буруу үйлдэл хийхийг оролдсон байна. Насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн дарамтанд оруулж, тэрхүү порнограф материалаа хадгалж байсан гэдгээ уг багш өмнө нь хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж нь дасгалжуулагч тэрбээр тамирчдын хувцас солих, усанд орох өрөөнд нууц камер байрлуулж зургийг нь аваад түүгээрээ хүч хэрэглэн сүрдүүлдэг байсан гэж мэдэгджээ. Цагдаа түүний 440 файлыг олсон байна.

Стефанд анхан шатны шүүхээс жилийн хорих ял оноосон байна. Давж заалдах шатны шүүх хурал 5-р сарын 2-нд болно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ