• “Монос хүнс” компанийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхэллээ

    Судалгаа шинжилгээнд суурилсан, байгалийн гаралтай  хүнсийг өдөр тутмын амьдралд хэвшил болгохыг зорилтоо болгодог “Монос хүнс” компани анх удаа үнэт цаасаа олон нийтэд санал болгож байна.

    “Монос хүнс” компаний хувьцааны тухай:

    1. Нийт хувьцааныхаа 30 хувийг арилжаална
    2. Нэгж хувьцааны үнэ 70 төгрөг
    3. IPO хийж нийт 8.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ
    4. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан,  орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулна
    5. Үр дүнд нь үйлдвэрийн хүчин чадал одоо байгаагаас 24 дахин нэмэгдэж, үйлдвэрлэлийн нэр төрөл 32-оор нэмэгдэнэ
    6. Хувьцааны захиалга тавдугаар сарын гурван хүртэл явагдана

    1990 онд анх хоёр хүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монос груп өдгөө 15 охин компанитай.  Харин “Монос хүнс” компанийн хувьд эдгээрээс хамгийн отгон нь юм.

    Одоогийн байдлаар нийт зургаан брэнийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүн бүр нь  Монос групын дэргэдэх Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн судалгаа, туршилтын дүнд бий болдог.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ