УИХ-ын гишүүн А.Ундрааг “Ард түмэн цагаан цаас” гэж хэлсэн хэмээх гурван таамаг

2019-04-22

Өнгөрсөн 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд нар МҮОНТВ-ээр гарах мэтгэлцээний бэлтгэлийг хангаж байх үед нэг эмэгтэй  “Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яахав дээ,даргаа.Ард түмэн чинь цагаан цаас штэ” гэж хэлсэн нь ил болсон. Тухайн үед М.Энхболдын мэтгэлцээний бэлтгэлийг хангаж байх үеийн бичлэг алдагдаж дуулиан тарьсан бөгөөд  уг бичлэгээс мэтгэлцээн гэгч нь урьдчилж бэлдсэн жүжиг байсан нь ил болсон билээ. Мөн “ард түмнийг цагаан цаас” гэж үздэг хүн,түүний талынхан хэт их эрх мэдэлд хүрэх гэж байсанд хүмүүс дургүйцэж, өнөө ч яг хэн “Ард түмэн цагаан цаас” гэж хэлсэн талаарх таамаг, асуулт улстөрчдийн дунд ч тэнэж явдаг. Тухайлбал,өнгөрсөн баасан гаригт МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийг УИХ-аар томилох үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан МҮОНТВ-ийн ерөнхий захирлыг тэгэж хэлсэн гэсэн. Хариуд нь МҮОНТР-гийн ерөнхий захирал Л.Нинжжамц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг уучлалт гуйх ёстой гэсэн.

Энэ мэтээр  улстөрчид олон нийт таамаг,сэжигээр хэн чухам цагаан цаас гэж хэлснийг олох гэж янз бүрээр оролдож байна. М.Энхболдыг УИХ-ын даргаас буух үед УИХ-ын гишүүн С.Жавхлан хүртэл энэ асуултыг асууж байсан удаатай. Улстөрийн хүрээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, МАН-ын даргын зөвлөх, “Сөүл” группын Д.Өнөрболор нарын нэг гэх таамаг хүчтэй явагддаг. Хэдийгээр 60 тэрбумын бичлэг шиг дуу хоолойны шинжилгээнд оруулаагүй ч УИХ-ын гишүүн А.Ундрааг тэгэж хэлсэн гэх таамаг нь илүү бодитойг ч олон хүн ярьдаг.Ингэж хэлэх бодитой шалтгаанууд ч байгаа.

Нэгд,

УИХ-ын дарга асан М.Энхболдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зөвхөн ойр дотныхноо л аливаа чухал ажилд дайчилж байсан гэдэг. УИХ-ын гишүүн А.Ундраагийн хувьд УИХ-ын дарга асан М.Энхболдтой ойрын хамаатны нэгэн гэдэг. Тэр утгаараа мэтгэлцээний бэлтгэл, мэтгэлцээний асуулт зэргийг тэрбээр нарийвчлан бэлджээ.

Хоёрт,

УИХ-ын дарга М.Энхболдод “Ард түмэн  чинь цагаан цаас штэ,даргаа” гэж зориглон хэлэх хүн олон биш. Тиймээс УИХ-ын гишүүн А.Ундраа л тэгэж хэлж чадна хэмээн олон хүн  баталдаг.

Гуравт,

Дуу хоолойны шинжилгээнд оруулаагүй ч дууны өнгийг сонссон олон хүн УИХ-ын гишүүн А.Ундраагийн дуу хоолой мөн хэмээн баталдаг билээ. Үүнийг уншиж буй та ч УИХ-ын гишүүн С.Жавхлангийн ярианы араас оруулсан мэтгэлцээний бичлэгийн дууг сонсоод үз.Улмаар УИХ-ын гишүүн А.Ундраагийн дуу хоолойтой харьцуулаад үзэхийг санал болгож байна.
Тэгээд хэн чухам ард түмэн биднийг  “цагаан цаас” гэж хэлснийг мэдэж авах боломжтой.

https://www.youtube.com/watch?v=YFf2TPJ0Rvs&feature=youtu.be&fbclid=IwAR0R33C090-SlLNg8mXDiOsE1HajLC98h-04YszKhxgKg5s3l6pHyhpisOw
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ