• Б.Хулан, Г.Батцэцэг нар жюү жицүгийн дэлхийн аварга боллоо

    Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжлэн явагдсаар байна. Жюү жицүгийн ДАШТ-д 100 гаруй орны тамирчид хүч үзэх бол Монгол улсаас 55 тамирчин Абу Дабигийн дэвжээнд өрсөлдөж байгаа юм. Тэмцээн болох Мубадала Арена спорт цогцолборт нийт 11 дэвжээ зассан байна.

     Өсвөр болон залуучуудын тэмцээн өчигдөр эхэлсэн ба Сэлэнгэ аймгийн “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Гансүхийн Батцэцэг өсвөр үеийн Дэлхийн аварга боллоо. Мөн -57кг жинд Баянжаргалын Батцэцэг мөнгөн медаль,  -40 кг жинд Ганбатын Мөнхтуяа хүрэл медаль,  Архангай аймгийн тамирчин Баатарболдын Баасансүрэн -48кг жинд мөнгөн медаль  хүртлээ. 

    Залуучуудын ангилалд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -70кг жинд “ХИЛЧИН” Спорт хорооны тамирчин Батмөнхийн Хулан Дэлхийн аварга болон төрийн дууллаа эгшиглүүлж, Алтан соёмбод далбаагаа мандуулжээ.

    Ч.Амар

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ