Шри Ланкийн христийн сүмүүд, алдартай зочид буудлуудад найман цуврал дэлбэрэлт болж 200 хүн амиа алдлаа

Шри Ланкад өчигдөр найман цуврал дэлбэрэлт болж христийн сүмүүд болон зочид буудлууд тухайлбал Гэгээн Себастианы сүм, Гэгээн Антониогийн сүм,  “Shangri-La Colombo”, “Kingsbury Hotel”, “Cinnamon Grand Colombo” гэсэн гурван том зочид буудалд дэлбэрэлтээс болж 200 гаруй хүн амь үрэгдэж, ойролцоогоор 400 гаруй хүн шархаджээ. Энэ тухай дэлхийн томоохон хэвлэлийн агентлагууд мэдээллээ.

Амиа золиослогчдын гол бай нь Христийн шашинтнууд байсан ба  Христийн шашинтнуудын жил бүр тэмдэглэдэг Улаан өндөгний баяр буюу Есүс Христийн дахин мэндэлсэн өдрийг тааруулж халдлагаа үйлджээ. Энэ өдөр бол Христийн шашинтнуудын хувьд хамгийн ач холбогдол өгч ихээр цуглардаг өдөр юм. Амиа алдагсдын тоо цаашид өсөх магадлалтай байгаа тухай яаралтай тусламжийн эмч, аврагчид мэдээлж байна.

Энэхүү халдлага нь сүүлийн 10 жилийн Иргэний дайнаас хойшхи хамгийн том зэвсэгт халдлага болон түүхэнд үлдэж байна.

Дэлбэрэлт болсны дараа Шри Ланкийн Засгийн газар Ерөнхий сайдын удирдлагаар онцгой байдлын хурал хийжээ. Өнгөрсөн жил тус улсын эрх баригчид Христийн шашинтнуудыг цуглаан, мөргөлийг “зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан” гэсэн ангилалд багтааснаас хойш Христүүд болон Муслимуудлын цуглаан мөргөлийг тараах оролдогууд, дарамт шахалт Буддын шашинтнуудаас байнга ирэх болжээ.

Маргааш, болон нөгөөдөр тус улсад бүх засгийн газрын албад, сургуулиуд хаагдах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ