
Португалын шигшээ баг, Италийн “Ювентус” багийн довтлогч одоогоор гуравдахь улсынхаа үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байна. Турины клуб Фиорентинаг талбай дээрээ 2: 1-ээр хожиж, аварга шалгаруулах тэмцээний таван тойрог үлдээд байхад түрүүлэх болзлоо хангалаа. “Ювентус” баг ийнхүү найм дахь удаагаа Италийн аварга болж байна. Роналду өмнө нь “Манчестер Юнайтед”-д байхдаа гурван удаа Английн аварга болсон бол “Реал”-д байхдаа хоёр удаа Испанийн аварга болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй