• Налайхын уурхайд осол гарч, гурван хүн амиа алдлаа

    Налайхын уурхай, уурхай ч гэж дээ нүүрсний аманд гурван хүн нас барсан осол гарчээ. Энэ хэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас болсон аж. Онцгойгийн аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид ослын газарт шуурхай очсоноор нүүрсний аман дотор дарагдсан дөрвөн хүнийг дөрвүүлэнг нь гаргаж чаджээ. Гэвч нь гурав нь газар дээрээ амиа алдсан байсан бол нэг иргэн амьд үлджээ. Амиа алдсан иргэд 27-47 насны залуучууд байжээ. 

    Осол 20.00 цагийн үед гарч, цагдаагийн байгууллагад дуудлага иржээ. 

    Иргэдийн мэдээлснээр тус ам нь “Эрдэнэ хөгжил” гэх нэртэй бөгөөд хятад эзэдтэй у гэнэ.

    Уг нь хэд хоногийн өмнө Налайхад үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний амнуудын үйл ажиллагааг холбогдох байгууллагуудаас хаасан ч 14 хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд иргэдийн зүгээс хаалгах талаар холбогдох газруудад удаа дараа хандсан ч ийнхүү хаахгүй байсаар гурван хүний аминд хүрсэн хэмээж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ