• Оны эхний улиралд Замын-Үүд-Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэргэний 300 цуваа нэвтэрчээ

    Эрээн хотын гаалийн 4-р сарын 17-нд мэдээлснээр, Хятад Монголын хуурай замын хамгийн том боомт болох Эрээн боомтоор энэ оны нэгдүгээр улиралд Хятад-Европ чиглэлийн 300 галт тэргэний цуваа нэвтэрчээ.

    2013 онд Хятад-Европ чиглэлийн галт тэргийг анх Эрээн боомтоор нэвтрүүлсэн, одоо уг шугамаар 28 галт тэргэний цуваа ажиллаж байгаа аж. Энэ оны нэгдүгээр улиралд Эрээн боомтоор аялсан Хятад-Европын галт тэрэг 300-д хүрч, нийт 12927 чингэлэг 895.7 сая ам долларын үнэ бүхий 212.2 мянган тонн ачаа тээсэн байна.

    Эдүгээ Эрээн боомтоор аялж байгаа Хятад-Европын галт тэрэг ноднингийн мөн үеийнхээс 22.46 хувиар нэмэгдсэн байна. Тэдгээр галт тэрэг нь Ази Европын 10 орон болон 60 гаруй газар оронд хүрч, Нэг бүс нэг зам дагуу орнуудын худалдаанд баталгаа хангасан гэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ