МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд тэтгэврийн насныхан олноороо томилогдлоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, томиллоо. Тус зөвлөлийн гишүүдээр Д.Өлзийбаатар, Н.Жанцан, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх  нараар тус бүт нь санал хурааж, томиллоо. МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.

Эдгээр хүмүүс бүгд тэтгэврийн насныхан байгаа нь хачирхалтай юм. Уг нь МҮОНРТ-ийг шинэчилж, өөрчлөх гэж байгаа бол залуусыг оруулах байсан. Гэтэл ийнхүү тэрний хүн, энэний хүн гэсэн тамгатай иймэрхүү нөхдүүдийг сонгож байгаа нь МҮОНРТ-д өөрчлөлт хийгдэхгүй болохыг л харуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ