Франц улс фельдмаршал Хафтарыг дэмжиж байгаа учир хамтран ажиллахгүй гэв

Францын засгийн газар Ливийн зүүн хэсгийн “Үндэсний арми”-ийн зэвсэгт хүчнийг дэмжиж байгаа тул Үндэстний эв нэгдлийн засгийн газар Францтай хамтран ажиллахаа зогсоох шийдвэр гаргасан гэж өчигдөр Ливийн Үндэстний эв нэгдлийн засгийн газрын Дотоод хэргийн яам мэдэгдлээ.

Мэдэгдэлд “Францын засгийн газар Ливийн нийслэл Триполи руу довтолж буй Хафтарын удирдсан “Үндэсний арми”-ийг дэмждэг тул Үндэстний эв нэгдлийн засгийн газар Францтай хоёр талын аюулгүй байдал, сургалт симнарын хамтын ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан” гэжээ.

Францын засгийн газар энэ шүүмжлэлийг үгүйсгэж, Үндэстний эв нэгдлийн засгийн газрыг дэмжих Францын байр суурь өөрчлөгдөөгүй гэж мэдэгдсэн байна.

Энэ сарын 4-нд Ливийн зүүн хэсгийг хяналтдаа авч байгаа “Үндэсний арми” Триполийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, тус хотыг хяналтдаа авч байгаа Үндэстний эв нэгдлийн засгийн газартай дайн үүсгэж дайтсаар байгаа юм. НҮБ-ын холбогдох агентлагуудын статистик мэдээнээс үзвэл, тус дайнд 200 гаруй хүн амиа алдаж, 900 гаруй хүн шархдан, олон мянган хүнийг дайны бүсээс албадан нүүлгэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ