• Ихэнх аймагт шороогоор шуурч байна

    2019-04-19

    Ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байгаа тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна. Цаг уурын байгууллагаас өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнө, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24  метр хүртэл ширүүсч шороог шуурга шуурахыг анхаарууллаа.

    Шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, ойролцоох амрах газарт түр саатаж хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

    Яг одоо Төв болон Дархан, Баянхонгор, Хөвсгөл аймгуудад ямар байгааг харуулж байна.

    Дархан хотод
    Төв аймаг
    Төв аймгийн Сэргэлэн сум
    Налайх

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ