• ОБЕГ: Өнжмөл өвс шатаж гал гарсан гэх 200 орчим дуудлага бүртгэгдсэн

    Ихэнх нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөртэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд томоохон гал түймрүүд бараг өдөр алгасахгүй гарсан.

    Үүнтэй холбогдуулан, Ой, хээрийн түймрийн цаг үеийн байдал болоод иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

    Мэдээллийн эхэнд, “Амралтын өдрүүдэд иргэд ногоон бүсэд зорчиж, hiking буюу явган аялал хийх, хамт олноороо амралт, аялал зугаалга зохион байгуулах, гэр хороолол, зуслангийн чиглэлийн айл өрхүүд хашааны өнжмөл өвс шатаах зэрэг санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас гал алдаж ахуйн болон ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна” гэдгийг онцлов.

    Ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар шороон шуурга шуурч, салхины хурд 18-20м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэх тул иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өглөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ