• Лоурдес Тибиг: Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг эмчилгээ бий

    Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (IPCC буюу монголоор товчилбол ЗГХМХ)-ноос дэлхий нийтээр аюулын харанга дэлдээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болох “1.5°C-ын дэлхийн дулаарал” тайлангийн үр дүн,түүн дотроо Төв Азийн бүсэд хэрхэн нөлөөлж байгаа, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний  талаар танилцууллаа.

    • Дэлхийн хүн ам өсөж, эдийн засаг өсөлт явагдахтай зэрэгцэн хүлэмжийн хийн ялгарал өсөж байна.
    • 2015 оноос хойш аж үйлдвэр эрчимжсэнээс хойш хүний үйл ажиллагаанаас хамаарч 1 градусаар дулаарсан.
    • Арван жил тутамд 0.18 градусаар дулаарах хандлагатай. Дэлхийн дулааралд хүний үйл ажиллагааны нөлөөлөл сүүлийн 60 жилд эрчимжсэн гэж үздэг бол хүлэмжийн хийн ялгарал сүүлийн 200 жилд байхгүй хэмжээндээ хүрч, дэлхийн агаар мандал улам илүү бохирдсоор байна.

    ДЭЛХИЙН ОРШИН СУУГЧИД БИД 2100 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ 2 ГРАДУС ХЭМД БАРИХ ҮҮРЭГТЭЙ

    • Дэлхийн дулаарлыг 2100 он хүртэл 2 градусаас доош хэмд барихын тулд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 45 хувиар бууруулах шаардлагатай.
    • Харин хэвээр буюу дэлхийн дулаарлыг 1.5 градус хэвээр байлгая гэвэл 2050 он гэхэд хүлэмжийн хийн дэлхий дахины ялгарал 0 байх ёстой.
    • Бид дэлхий дулаарлын эсрэг юу ч хийхгүй байвал 2100 он гэхэд Хүлэмжийн хийн концентрацийг илэрхийлдэг хуримтлалын төсөөллөөр RCP 8.5-д хүрч, дэлхий дулаарал 4.5 градусаар нэмэгдэнэ.

    2050 гэхэд хүлэмжийн хийн ялгарал дэлхий дахинаа “0” байх ёстой

    Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дэлхий дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд бид дараах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авах ёстой.

    1. Бүх салбаруудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогын арга, хэмжээг хэрэгжүүлэх
    2. Техник, технологийг нэвтрүүлэх
    3. Өдөр тутмын амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулах
    4. Аль болох бага нүүрс хүчлийн хий ялгаруулах

    ЗГХМХ-ны 1 дүгээр ажлын хэсгийн дэд дарга Эдвин Адрайн:

    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 20-р зууны дунд үеэс хур тунадас ихтэй бүс нутагт бороо, цас ихээр орох, хуурай бүс нутагт ган, гачиг тохиолдох, эрс тэс, ширүүн уур амьсгалтай орнуудад цаг уурын үзэгдэл илүү эрчимжээд байна.  Монгол улсын хувьд дэлхийн дулаарал ХАА-н салбарт ургац буурах өндөр эрсдэлтэй, цаг уурын аюулт үзэгдэл болох, ган гачиг тохиолдол, усны хомсдолд орох эрсдэлт бүс нутагт хамаарагдана.

    ДЭЛХИЙН ДУЛААРАЛ НЬ ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮҮДЭЛТЭЙ

    Дэлхийн дулаарал нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй.  Хүний үйл ажиллагаанд хамгийн наад зах нь нүүрс түлэх, бензинээр ажилладаг машин унах, мах махан бүтээгдэхүүн хэрэглэх, ой модноос огтолж түлээгээ бэлтгэх гэх мэт бидний өдөр тутам хийгддэг бүх зүйлс орно.

    Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, техник технологийг ашиглах нь зүйтэй.

    Хүний үйл ажиллагаанаас бий болсон хүлэмжийн хий нь агаар мандалд дэгдэж, хуримтлагдаж, бүрхүүлд тогтцыг үүсгэснээр нарны цацраг агаар мандлаас дэлхий руу буцаж ойсноор дэлхий дулаарал явагддаг.

     Нүүрс, нефьт, бензин гэх мэт шатах түлшийг шатаах нь нүүрсхүчлийн хийн ялгарлын гол эх үүсвэр болдог.  Нүүрсч хүчлийг өөртөө шингээн авч, агаар мандалд дэгдэхээс нь хамгаалж байдаг зүйл ой мод. Ой мод цөөрч, ойн сангийн нийт талбай багасах нь төдий хэмжээний нүүрсхүчлийн хий агаар мандалд тархаж, хуримтлагдах юм.

    Гэтэл Монгол орны хувьд улсын ойн сангийн нийт талбай 10 хувийг эзэлдэг гэсэн үе аль хэдийнэ өнгөрсөн.  2017 оны байдлаар 18.3 сая.га модны нөөцтэй, энэ нь нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг эзэлнэ.

    МОНГОЛ УЛСЫН ХУВЬД 2030 ОН ГЭХЭД ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛАА 14 ХУВИАР БУУРУУЛНА

    Монгол улсын хэмжээнд жилд 5-7 тонн хүлэмжийн хий ялгаруулдаг. Улс болгон өөрсөддөө тохирсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  арга хэмжээг шат дараатайгаар авах ёстой.  

    ЗГХМХ-ны Тайлан гаргасан зохиолчдын бүлгийн гишүүн Лоурдес Тибиг:

     Бид  зан төлөвийн өөрчлөлтүүдийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Илүү ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, цахилгаан хэрэгслийн залгуураа хэрэглээгүй үедээ салгах, бага хог хаягдал гаргах зуршлуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг эмчилгээ бий. Уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байгаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын төлөө хийж байгаа бүх үйлдэл бол түүний эмчилгээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ