• ИЗНН-аас С.Зориг агсны шүүхийн тэмдэглэлийг ил болгохыг шаардлаа

    2019-04-19

    ИЗНН-аас С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тус  намын дарга Ц.Ганхуяг “ Манай намын зүгээс төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг дээр өнгөрсөн хуг гацаанд маш хүлээцтэй байж, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Харамсалтай эрх баригч намууд 21 жилийн хугацаанд  улс төрийн зорилгоор ашиглаж ирлээ. Цаашид улстөрийн тэмцэл хийхээс аргагүй  нөхцөл байдал үүслээ гэж бид үзэж байна. Хэргийн үнэн мөнийг олохын тулд хэнээс ч айхгүйгээр хүчтэй тэмцлийг эхлүүлэх боллоо. Бид гурван шатны шүүхийн тэмдэглэлийг ил болгохыг шаардаж байна” гэлээ.

    Дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиодог.Уламжлал ёсоор маргааш хөшөөнд нь цэцэг өргөх юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ