• Нотр Дамыг сэргээхэд тэрбум тэрбум доллар цугларч байгаа ч тэр нь дэлхийг аврахад зориулагдахгүй

    Францын төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд тооцогдох Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж ихээхэн хохирол учирсан.Францын Засгийн газар тэрхүү соёлын өвөө сэргээн босгоход хандивын дансыг нээн ажиллуулж байгаа билээ. Францын Ерөнхийлөгч Эммануэйль Макроны хэлж байгаагаар бол Нотр Дамын сүмийг өмнө нь байснаас нь ч илүү үзэсгэлэнтэй, сүр бахдалтайгаар таван жилийн дотор сэргээн босгох юм. Click To Tweet

    Хандивын нийт хэмжээ хэдийнэ тэрбум евро давсан тухай Францын “Le Parisien” сонинд мэдээлжээ. Хандивлагчид дотор Gucci брэндийг эзэмшигч Kering групп, Louis Vuitton зэрэг дэлхийн хэмжээний брэндээс эхлүүлээд мөн Sephora, L’Oreal гоо сайхны брэндүүд, технологийн компаниуд багтаж байна. Францын ард түмэн өөрсдийэ соёлын өв, нэрийн хуудас болсон барилгаа сэргээн босгохын тулд ийнхүү шаргуу, хичээл зүтгэлтэй байгаад нь үнэхээр атаархал төрмөөр.

    Гэвч нөгөө талаараа, Нотр Дамыг сэргээн засварлахад ердөө гурав хоногийн дотор тэрбум давсан еврогийн хандив цугларсан байтал ядуу буурай орнуудад хүний аминд хүрэх хэмжээний өлсгөлөн, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож байхад хандив өгөх байтугай, анхаарч үздэггүйн учир юунд байна вэ?

    • Идай хар шуурганы дүнд Мозамбик улс 2 тэрбум ам.долларын хохирол амсаж, сая хүний амийг авч одсон гэж Дэлхийн банкнаас мэдээлсэн.
    • Дэлхий 1.5 градус хэмээр дулаарсны уршигт хөдөө аж ахуй эрхэлж амьдардаг дөрвөн хүнээс гурав нь өлсгөлөн, ядуурлын байдалтай байна.
    • 2016 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 9.3 хувь, Африк тивийн нийт хүн амын 27.4 хувь өлсгөлөнд нэрвэгдсэн байв. Одоо ч энэ байдал үргэлжилсээр.

    Францчууд гурван өдрийн дотор тэрбум еврог цуглуулж чадаж байгаа юм бол энэ дэлхийд ходоод болгоныг хоолтой байлгах, хүүхэд болгоныг аюулгүй нөхцөлд суурьшуулах, боловсрол эзэмшүүлэх хангалттай хөрөнгө бий. Click To TweetХарин тэдэнд туслах эсэх нь хүслийн л асуудал болж хувирч байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ