• Л.Болд: Эд нар сонгуулийн тогтолцоог пропорциональ болгох гэж байна, ингэж яавч болохгүй

    УИХ-ын гишүүн Л.Болд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ. Тэрбээр энэ УИХ-ыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёсгүй гэсэн байна.

    -Энэ хаврын чуулганд багтаан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

    -Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн эсэргүүцэж байгаа. энэ өөрчлөлтийг яав ч хүлээн зөвшөөрч болохгүй. Үндсэн хууль гэдэг бүхэл бүтэн тогтолцоо, амьд организм. Үндсэн хууль шинээр төрж, улс оронтойгоо хамт хөгждөг зүйл. Яахав Үндсэн хуульд яваандаа нэмэлтүүдийг хийж болдог. АНУ гэхэд 200 гаруй жилийн өмнө Үндсэн хуулиа тунхаглаж байсан. Тухайн үед тунхаглаж байсан бүх нэр томъёог нь харахад өнгөн талдаа хуучирсан мэт боловч цаанаа нэмэлтүүдээрээ Үндсэн хуулиа боловсронгуй болгодог. Эхний ээлжинд бид дордуулсан долоон өөрчлөлтөө хүчингүй болгох ёстой. Дараа нь гол үзэл санаануудаа багтаасан 5-10 асуултыг нийт ард түмнээсээ санал асуулгаар тавих ёстой. Дараагийн их хурал Үндсэн хуулийг зөв зохистой өөрчлөх асуудал руу орж болно. Энэ их хурал Үндсэн хууль руу халдах гэж байгаа ганцхан шалтгаан байгаа. Сонгуулийн тогтолцоог пропорциональ болгож гэж байгаа. Энэ бол яавч болохгүй асуудал. Ингэвэл ард түмэн жинхэнэ бослого гаргах болно.

    -УИХ-ын зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа нь болчихсон гэж ярьж байна л даа?

    -Худлаа. Нэг нам ерөөсөө Үндсэн хуульд гар хүрч болохгүй. МАН хоёр бүлэглэл болчихсон. Ийм байхад Үндсэн хуульд халдаж болохгүй. Нийт ард иргэдийн санал асуулгаар өөрчлөлтийг хийх ёстой. Тэгэхээр эд нарын хүссэн Үндсэн хууль батлагдахгүй учраас айсандаа парламентын хуйвалдаан хийх гэж байна. Өөрөөр хэлбэл дордуулсан долоог 20 болгох гэж байна. Тиймээс үүний эсрэг хатуу тэмцэх ёстой. Үндсэн хуульд халдах юм бол би тэмцийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ