ОХУ-аас Украинд нефть экспортлохыг хориглов

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр Украинд нефть болон нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглох тухай засгийн газрын тогтоолд гарын үсэг зурлаа.

Тогтоолд, ОХУ Украинд нефть болон нефтийн бүтээгдэхүүн экспортлохыгхатуу хориглох бөгөөд энэ оны 6-р сарын 1-нээс эхлэн зөвхөн Эдийн засгийн хөгжлийн яамны зөвшөөрөлтэй нөхцөлд нефть болон нефтийн бүтээгдэхүүн, нүүрс зэргийг зохих хэмжээнд Украинд экспортолж болно. Тогтоол нийтэлсэн өдрөөсөө хүчин төгөлдөр болно гэжээ.

Медведев хэвлэлд  ярилцлага өгөхдөө “Украинд нефть, нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглохоос гадна тус улсаас машин механизм, хөнгөн аж үйлдвэр, үнэт металлын боловсруулсан бүтээгдэхүүн импортлохыг ч хориглоно” гэж мэдэгджээ.

Оросын хэвлэлийн сүүлийн үеийн мэдээллээр, ОХУ-ын засгийн газрын энэ шийдвэр ОХУ-аас импортлох бараа бүтээгдэхүүнд тавих хоригийн жагсаалтаа нэмэгдүүлэхээр Украины засгийн газар шийдвэрлэсний хариу болж байгаа юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ