МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга томилогджээ

2019-04-18

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөхөөр томилогджээ.

Тэрбээр, парламентын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж явсан ч “бандааш”-ны асуудлаас болж өнгөрсөн жил өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Удахгүй түүний орон зай гарсан Хэнтийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явдагдах гэж буй.

Энэ удаа тэрбээр намдаа ойр ажиллан өөрийнх нь оронд тус тойрогт нэр дэвших намын нөхрөө сонгуулахын төлөө хүч тавин ажиллах нь.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ