• Дарангуйллыг үгүй хийхийн тулд нийт хүн амын 3.5 хувь нь тэмцэхэд л үр дүнд хүрнэ

    “Иргэний эсэргүүцэл яагаад амжилттай болдог вэ: Хүчирхийлэлгүй тэмцлийн стратегийн логик” номны зохиогч Erica Chenowethe-ийн The guardian сонинд нийтлэгдсэн “Дарангуйллыг үгүй хийхийн тулд нийт хүн амын 3.5 хувь нь тэмцэхэд л үр дүнд хүрнэ” нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

    Олон тооны иргэд АНУ-ын шинэ ерөнхийлөгчийнхөө гаргаж буй бодлогыг шүүмжилж, бухимдангуй байдалтай байна. Түүхийн ямар ч цаг үед иргэд тайван тэмцлийн хэлбэрийг ашиглан шударга бус байдлыг эсэргүүцсээр ирсэн.Иргэний эсэргүүцлийн хэлбэр болох тайван жагсаалын талаарх онол, бодит туршлагын тухай мэдээллийг хурууныхаа үзүүрээр л ямар ч хэл дээр олох боломжтой.
    График, цахим хичээл, кино, баримтат кино, эрдэм шинжилгээний ажил, роман, вебсайтын нийтлэл, судалгааны сэдэвт бүтээл, судалгааны материал, хүүхдийн ном зэрэг бүх л хэлбэрээр бий.

    Америк нь өөрөө тайван жагсаалын хэлбэрийг хэрэглэж ирсэн арвин туршлагатай улс орон.  Энэхүү арга, техникээр л эдийн засгийн нэгдлүүд, гэмт хэрэгтнийг зөвхөн яллах бус тэднийг өөрчлөх шүүхийн систем, тусгаар тогнолоо тунхаглахад чухал нөлөө үзүүлсэн гэгдэх АНУ-ын колониуд дах үндсэн хуулийн конвенцийг бий болгосон билээ. Африк Америкчууд болон эмэгтэйчүүдийн сонгууль өгөх эрхийг олж авсан, “Жим Кроугийн хууль”-ийн эсрэг 20 дугаар зуунд өрнөсөн тэмцэл бол хүчирхийлэлгүй, урьдаас боловсруулсна стратегийн дагуу өрнөсөн тайван жагсаалын тод жишээ юм. Click To Tweet

    • Жим Кроу нь 1828 онд нэрд гарсан дууны баатар, нүүрээ хөөгөөр буддаг цагаан арьст жүжигчин юм. Тухайн үед АНУ-ын өмнөд мужуудад боолчлол албан ёсоор төгсгөл болсон ч “Жим Кроугийн” буюу “эрх тэнцүү ч ялгаатай” гэх хууль үйлчилж, харуудыг илт гадуурхдаг байв. Албан ёсоор 1876-1965 оны хооронд хүчин төгөлдөр байсан гэдэг ч одоог хүртэл хуулийн нөлөө нийгэмд байсаар байна.

    Хүчирхийлэлгүй тэмцлийн нэгэн хэлбэр болох тайван жагсаалаар л хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хэдэн арван цөмийн үйлдвэрийн хаалгыг нь бариулж, Калифорни мужийн мал аж ахуй эрхлэгчдийн эрхийг хамгаалах, Dreamers бүлэгт бага ч болов боломж олгож, эдийн засгийн тэгш бус байдал болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах суртлын талаарх үзэл, бодолд өөрчлөлт хийж чадсан.

    • Дональд Трамп Обамагийн ‘Dreamers’ бүлэг буюу бичиг баримтгүй цагаач хүүхдүүдэд нийгмийн халамж үзүүлдэг  Daca хөтөлбөрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байлаа.

    Хүчирхийлэлгүй тэмцлийн хэлбэр нь байнга амжилттай болдоггүй ч хүчирхийллийн арга хэлбэрийг ямар нэгэн байдлаар ашигласан, зэвсэгт бослого тэмцлийг бодоход үр дүн өндөр гэдэг нь өнгөрсөн цаг үеүдэд батлагдсан юм. Энэ нь хүчирхийлэлгүй эсэргүүцэл үргэлж үйлчилдэг гэсэн үг биш юм.

    Урт хугацааны өөрчлөлт нь  хэзээ ч хүлцэнгүй, захирагдангуй болон  тойроод биш дайраад гарах бэлтгэлгүй, байгаа байдалтайгаа бүрэн эвлэрээгүй тохиолдолд бий болох боломжгүй гэдгийг санах хэрэгтэй.

    Зэвсэглэсэн тэмцлийн хэлбэртэй харьцуулбал иргэний тайван жагсаалын хэлбэр нь цаг хугацаа болон зардлын хувьд хэмнэлттэй, мөн хамгийн аюулгүйд тооцогддог. Click To Tweet Тайван жагсаал,цуглаан нь олон улсын эрх зүйн дагуу хүний ​​үндсэн эрхэд багтдаг.

    Тайван жагсаал, цуглаан нь өөрөө автоматаар эсвэл нэг шөнийн дотор зохион байгуулагдчихдагүй.  Мэдээлэлтэй, сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй олон нийт хэрэгтэй. Стратегийн хувьд тайван жагсаал нь эсрэг талынхаа сэтгэлийг нь уяраах бус гол нь тэдний байр суурийг өөрчлөх, нэг ёсондоо өөрсдийнхөө талд оруулах зорилготой юм.  Click To Tweet Удирдагч болон түүнийг хүрээлсэн бага хэмжээний тойрог нь бодлогыг дангаараа түгээж, дэлгэрүүлэх боломжгүй. Ийнхүү түгээхийн тулд маш олон хүмүүсийн хамтын ажиллагаа шаардлагатай  байдаг.

    Өнгөрөгч Мягмар гарагт хууль тогтоогч байгууллагын хэдэн арван гишүүд Трампын нэр дэвшигчдийн баталгааг цуцлах “бойкот” хийнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн олон тооны цагдаагийн байгууллагууд засгийн газрын ёс зүйгүй, тэр дундаа цагаачдыг АНУ-аас албан гаргах арга бодлогыг дэмжин ажиллахгүй гэдгээ зарлаад байна.  Трампын засаглалын эсрэг тэмцлүүд үргэлжилсээр байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан жагсаалт нийт 735 мянга хүртэл эмэгтэйчүүд нэгдэн тайван жагсаал хийсэн юм.

    Өмнөх туршлагуудаас харахад тайван жагсаал нь жагсаалд оролцогчдын эсрэг засгийн газраас хүчирхийллийн арга хэмжээг хэрэгжүүлсэн ч уян хатан шинж чанараа хадгалснаар амжилттай болдог байна.

    Нийт хүн амын ердөө 3.5 хувь нь л энэхүү тайван жагсаалд нэгдэснээр уршигт дарангуйллын системийг нураах боломжтой гэсэн таамаглал байдаг. Хэрвээ Чилл улсын нийт иргэдийн 3.5 хувь дарангуйллын эсрэг тэмцэж, эрх чөлөөгөө олж авч чадсан юм бол хэдхэн сая Америкчууд нэгдэж, тайван жагсаал хийснээр засгийн газраас гаргаж буй хүнлэг бус, шударга бус байдал давамгайлсан бодлогыг хэрэгжүүлэхээс сэргийлэх бүрэн боломжтой.

    Эх сурвалж:The Guardian

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ