Хүнийг ажилд авахдаа халагдах өргөдлийг нь хамт бичүүлж авдаг жишгийг Д.Пүрэвдаваа Ц.Элбэгдоржоос сурсан  гэнэ

2019-04-18

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт үүссэн засаглалын маргаан сунжирч, дахин сонгуулийн үр дүнд ИТХ-д олонхи болсон МАН Засаг даргаа ажилд нь оруулж чадахгүй удаж байна. Дахин сонгууль болж, Засаг даргаар Э.Энх-Амгаланг томилох нийслэлийн Засаг даргын захирамж гараад бараг сар болж буй ч тус дүүргийн АН-ынхан жагсаал,цуглаан хийж төрийн ажлыг гацаанд оруулаад байна.

Энэ   бүхэн Баянзүрх дүүргийн Засаг дарга асан П.Пүрэвдаваагийн удирдлага дор болж буй бөгөөд   түүний тухай хачирхалтай мэдээлэл дуулдаж байгаагийн нэг нь хүнийг ажилд авахдаа халагдах өргөдлийг нь хамт бичүүлж авдаг гэх мэдээлэл. Тухайн хүн хэрвээ Баянзүрхийн АН болон Пүрэвдаваа даргынхаа үгэнд орохгүй бол дарга өөрт байгаа “халагдах өргөдөл” дээр он сар тавиад л гүйцээ.Ийм аймшигтай гэмээр аргыг Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос сурсан хэмээн ТВ-ийн нэвтрүүлэгт дурджээ.

 

Баянзүрх дүүргийн АН-ынхан ажлаараа барьцаалагдаж жагсаал,цуглаанд оролцдог

Аудитын шалгалтаар БЗД-т АН засагласан 7 жилд асар их зөрчил,луйвар илэрчээ 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ