• Монголын шигшээ баг Брунейн шигшээтэй ДАШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо хийнэ

    2019-04-17

    “Катар 2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын сугалаа өнөөдөр Малайзын нийслэл Куала Лумпур хотод явагдлаа.

    Монгол улсын шигшээ баг Бруней улсын багтай таарч, ирэх зургадугаар сарын 6-нд тоглох болж байна. Хэрвээ хожсон тохиолдолд дараагийн шатанд Иран, Япон, БНСУ, Австрал, Саудын Араб зэрэг Азийн шилдэг багуудтай тоглох боломж гарна.

    Монголын шигшээ баг өмнө нь Гуамын шигшээ багтай найман удаа таарч байсан бол Брунейн багтай огт тоглож байгаагүй байна.

    Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргадаг чансаанд Монголын шигшээ баг 187-д бичигдэж байгаа Брунейн баг 194-т бий. “Катар 2022” ДАШТ-ий Ази тивийн урьдчилсан шатны тоглолт зургадугаар сарын 6-11-ний өдрүүдэд болно.

    Монгол, Брунейн эхний тоглолт Улаанбаатарт зургадугаар сарын 6-д, хариу тоглолт Брунейн Бандар Сери Бегаван зургадугаар сарын 11-д явагдана.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ