• Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан 8 хүн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна

    2019-04-17

    Төв цэвэрлэх байгууламжид өчигдөр болсон ослын асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тэрхүү Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг мэдээлэл хийлээ.

    Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “2019 4 дүгээр сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид гарсан үйлдвэрлэлийн ослын үед  хүний амь эрсэдсэн. Үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдлаа. Ажлын хэсэгт БХБЯ, МХЕГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга ерөнхий менежер Т.Гантөмөр  багтсан.  Үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь эрсдсэн тул мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн ослын шалгааныг тогтоох, үүссэн шалтгаан нөхцлийг тодруулах үүрэг бүхий ажлын хэсэг юм. Мөн нас барсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

    Ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжийн түүхий лаг шахах носасны станцыг 48 цагийн дотор горимд нь оруулж ажиллуулахаар Ус суваг удирдах газрын дарга Ц.Төрхүү даргаар ахлуулсан ажлын баг Улаанбаатар хотын ерөхий менежер Т.Гантөмөр даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг ажиллаж байна. Тухайн носасны хэсэгт хуримтлагдсан лагийг соруулж зайлуулах ажлыг хийж байна. Одоогийн байдлаар 50-60 см зузаан хэмжээтэй лаг хуримтлагдсан байна. Хуримтлагдсан лаг өтгөн байгаа тул хүндрэл үүсгэж байна.  Үүнийг шингэлж татан зайлуулах ажил үргэлжилсээр байна.

    Мөн ажлын хэсэг,  УСУГ, Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд хамтраад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлж, тэдний уй гашууг нь даван туулахад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлсэн. Хотын удирдлагууд мөн эмгэнэл илэрхийлж байна.

    Ажлын хэсэг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд мэдээлэл хүргэж байна. Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн дотор горимд нь оруулна гэж ажиллаж байна. УСУГ,  Нийслэлийн засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу Төв цэвэрлэх байгууламжид үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад тухайн орчинд тусгай горимд шилжүүлэн ажиллаж байна. Шалтгаан нөхцлийг тодорхойлох ажлын хэсгүүд ажиллаж байна. Тухайн орчин нөхцөл нь хурц, хордлогын асуудал үүссэн байгаа. Энэ орчинд Онцгой байдлын газраас хэмжилт хийгээд  дараагийн үйл ажиллагааг хийх бололцоог нь хангаж өгөх үүргийг ажлын хэсэг өгсөн.  Тийм учраас дахин энэ орчинд осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар ажиллаж байна.

    Мөн энэ орчинд амь насаа алдсан 4 хүнээс гадна хамт ажиллаж байсан 4 ажилтан болон тухайн үед гэрээгээр ажиллаж байсан компанийн нэг ажилтан хурц хордлогонд орж хордлогын төвд очсон байгаа. Өнгөрсөн шөнө эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, сэтгэл зүйн эмучилгээ хийж байна. Мөн тухайн орчинд ажиллаж байсан хүмүүс эмнэлгийн үйлчилгээг нэмж авсан байгаа. Одоогоор эмнэлэгт нийтдээ 8 хүн хордлого, сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байна тэдний биеийн байдал тогтвортой байдалд орсон гэж эмнэлгээс мэдээлсэн. Ажлын хэсэг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа цаг тухай бүрт нь мэдээлж байх болно” гэж мэдэгдлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ