• Хакухо М.Даваажаргал иргэншлээ сольсон ч төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ

    2019-04-17

    Японы сумогийн бүх цаг үеийн хамгийн тод бөх, Их аварга Хакухо Монгол улсын иргэний харьяаллаас гарч иргэншлээ солих гэнэ. Ийм мэдээлэл Хакухо М.Даваажаргалыг байнга дагаж ирсэн. Харин энэ удаа тэрбээр үнэхээр шийдвэрээ гаргасан гэнэ.

    Албаны эх сурвалжийн мэдээллээр Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлэлээс татгалзах хүсэлтээ өгөөд байгаа ч одоогоор Ерөнхийлөгчид очоогүй байгаа аж.

    Хакухо ирэх жил Япон улсад болох зуны олимпийн нээлтийн ёслолыг хийх зорилготой хэмээж байсан. Тиймээс ч тэрбээр шамдан барилдаж өнгөрсөн 3 дугаар сарын башёд түрүүлж харих болоогүйгээ баталсан.

    Хакуход япончуудын дарамт, шахалт асар их ирдэг нь мэдээжийн хэрэг. Мөн тэрбээр зодог тайлсныхаа дараа сумо бөхийн дэвжээтэй болох зорилготой. Тэр нь ч иргэншлээ солих шийдвэр гаргахад хүргэж буй хэрэг бололтой. Мөн Монгол улсын дархан аварга аав Ж.Мөнхбатыгаа байхад иргэншлээ солиход хэцүү байсан хэрэг биз. Харин энэ удаа тэр шийдэж.

    Түүний шийдвэрийн тухай анх сумод оруулсан гэгддэг Кекүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл юм. Сүмо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн аваарай” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ