• Киев агуу зураач Репин, хөгжмийн зохиолч Чайковский нарыг Украинчууд хэмээжээ

    Украины Соёлын яам “Жижиг хотууд – Их нөлөө” төслийг танилцуулах сурталчилгааны видео бичлэгтээ агуу зураач Илья Репин, агуу хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковский нарыг Украины соёлын алдартны тоонд оруулжээ.

    “Репин бол Украины уран бүтээлч бөгөөд Чайковский Украинд гол бүтээлүүдээ бичсэн юм” гэж Страна.ua иш татан мэдээлжээ.

    Уг төслийг Украины Соёлын яамны вэбсайт дээр танилцуулсан аж. Түүний зорилго нь украины газар нутаг дахь соёл, эдийн засгийн цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах ажээ.

    Хөгжмийн зохиолч Петр Чайковский 1840 онд Вятский мужийн Воткинск хотод төрсөн бөгөөд 1893 онд Санкт-Петербургт нас баржээ.

    Зураач Илья Репин 1844 онд Оросын эзэнт гүрний (одоо Украины Харьков муж) Харьков мужийн Чугуев хотод төрсөн. 1930 онд Пушкинагийн ойролцоох Куоккала тосгонд (одоогийн Петрбург орчмын Репино тосгонд) нас баржээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ