Хөлбөмбөг үзэхийн тулд дүрээ хувиргах Иран эмэгтэйн хувиралт гэрэл зургийн хальснаа

Иран эмэгтэйчүүдийг 1979 оноос хойш цэнгэлдэхэд хөлбөмбөгийн тэмцээн үзэхийг нь хориглосон байдаг.Мөн 1979 оны тэрхүү хувьсгалаас хойш Ираны Исламын хуулинд, эмэгтэйчүүд толгойдоо алчуур зүүж, гивлүүр нөмөрч явах ёстой гэсэн хатуу заалт оруулсан юм.

Гэрэл зурагчин Али  “Эрх чөлөөний төлөөх нулимс” цувралын төслөө 2017 оноос хойш эхэлсэн бөгөөд Иран эмэгтэйчүүд цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэх бүрт байж тухайн үеийг гэрэл зурагнаа буулгасаар иржээ. Тэрээр цувралаараа Гэрэл зургийн сэтгүүл зүйн 62 дахь удаагийн World Press Photo олон улсын тэмцээнд оролцож байна.

Хөлбөмбөг үзэхийн тулд эрэгтэй болж дүрээ хувирган Зейнаб.

Тэрээр  хөл бөмбөгийн тэмцээн үзэхийн тулд эрэгтэй болж дүрээ хувиргасан Зейнабыг эрэгтэйчүүдтэй хамт хөлбөмбөгийн цэнгэлдэхэд буй дүр зургийг “Эрх чөлөөний төлөөх нулимс” цувралдаа багтаан, гэрэл зурагнаа буулгажээ.

Хэн ч намайг Иран эмэгтэй гэдгийг мэдэх ёсгүй..

Хиймэл үс, сахал, нүүр будалтаар үргэлжилнэ.

Зейнабын хувьд өөрийн дуртай хөлбөмбөгийн клуб, Персаполисын тоглолтыг үзэхийн тулд Ахвазаас Техран хүртэл галт тэргээр 15 цаг явдаг.  Эрэгтэй хүний дүрд хувирах нь эхлээд биеэ баадагнан боохоос эхэлж, дараа нь хиймэл үс, сахал зүүж, нүүр будалтаар үргэлжилнэ.

Ираны эмэгтэй хөгжөөн дэмжигчид “Азади” цэнгэлдэхэд эрчүүдтэй мөр зэрэгцэн сууж хөлбөмбөг үзсэн нь

ОХУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-т оролцож буй үндэсний шигшээ багийн тоглолтыг үзэх эрхийг 2018 онд эмэгтэйчүүдэд олгосон. Энэ нь эмэгтэй хөгжөөн дэмжигчид “Азади” цэнгэлдэхэд эрчүүдтэй мөр зэрэгцэн сууж хөлбөмбөг үзсэн,Ираны засгийн газраас уг хориг дээр буулт хйисэн, 40 жилийн дараах анхны тохиолдол юм. Click To Tweet

Зейнаб:

“Азади” цэнгэлдэхийн дараа хэдэн цаг хүлээсний дараа эрх баригчид цэнгэлдэхийн хаалгыг нээх зөвшөөрлийг олгов. Бид бараг бүгд л тэр мөчид аз жаргалын нулимс  унагаасан.

“Азади” цэнгэлдэх, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ

Гэрэл зурагчин  Forough Alaei, тухайн үед Иран эмэгтэйчүүдийн царайнаас хүсэл тэмүүллийг олж харан, өөрийн өгүүллэгээ “Эрх чөлөөний төлөөх нулимс” гэж нэрлэхээр шийджээ.

Гэрэл зурагчин Forough Alaei:

Эмэгтэй учраас зургийн аппаратаа цэнгэлдэхэд зураг авах хориотой. Тийм учраас би ч өөрөө Зейнабын адил эрэгтэй болж дүрээ хувирган, утсаараа зураг авсан. Зейнаб өмнө нь дөрвөн ч удаа баривчлагдаж байсан учраас намайг бодвол туршлагатай, айдасгүй байлаа.

2018 онд Фифагийн Ерөнхийлөгч Жианни Инфантиногийн Иранд ирэхэд, Переполи -Естегхалалийн хооронд болсон тоглолтыг үзэхээр цэнгэлдэхэд орохыг завдсан 35 Иран эмэгтэйчүүдийг баривчлагдаж байв. Click To TweetЭнэ үйлдлийнх нь хариуд Жианни Инфантино Ираны албан тушаалтнуудаас цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэйчүүдийг орохыг хориглосон хоригийг цуцлахыг шаардаж байсан юм.

“Азади” цэнгэлдэх, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ

Хэдийгээр хөлбөмбөг үзсэнийхээ төлөө баривчлагдаж ч болох, Иран эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл нь хэзээ ч зогсож байсангүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ