Ид шидийн орон төв дулаан, цахилгаандаа айх аюулгүй болжээ

2019-04-17

 

Дашваанжил компаниас Ид шидийн орон хүүхэд хамгааллын хөгжлийн төвд  гал тогооны хэрэгсэл, газан халаалт зэрэг 52 сая төгрөгийн хандив үзүүлжээ.

Тус төвийн цахилгаан, дулааний төлбөр өндөр гарч, дүн өвлийн хүйтнээр  таслуулах дээрээ тулаад байсан юм. Энэ талаар тус төвийн залуус өөрсдийн фэйж  хуудастаа “Дашваанжил компанийн хамт олонд талархал  илэрхийлэн, тогны төлбөрөө дийлэхгүй таслуулах нэг өдөр байхад түшигтэй хамт олон бүх шийдэл боломжоор өргөх  өдөр байдаг юм байна. Удахгүй бид газан халаалтын жишиг төв болно. Газ гэхээр л тэсэрч дэлбэрдэг гэж ойлгож болохгүй. Аюулгүй ажиллагаа, шийдэл зэрэг нь Монголд ороод ирчихсэн, монгол инженерүүд хийж бүтээж байна” хэмээжээ.  Түүнчлэн зураг төсөл, тоног төхөөрөмжийн угсралт холболтыг шийдэх  мэргэжлийн ажиллах хүчинг   тус компаниас бэлдэж өгөхөөр болсон байна.

Халаалтаа 100 хувь газаар шийдсэнээр тогны халаалтаас  20 орчим хувиар хямд тусна гэх тооцоог гаргажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ