• Талийгаачид лаганд унаагүй, хорт хийнд хордсоноос нас баржээ

    Орой 20 цагийн үед  газар дээр нь ажилласан хотын Засаг даргын нэгдүгээр орлогч Батбаясгалан, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс мэдээлэл өгөв.Тэдний мэдээлснээр хохирогчид лаг руу унасан биш, алдагдсан хорт хийнээс хорджээ. Талийгаачдаас гадна 5 хүн хийнд хордож эмнэлэгт хүргэгдсэн байна.

     

    2019.18.22

    Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг өнөөдөр гарчээ. Өнөөдөр 15:47 цагийн орчимд Нийслэлийн аврах ангид Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдаж,мөн газ алдагдсан байжээ. Тиймээс шумбалт хийх боломжгүй байсан гэнэ. Тиймээс аврах ажилтнууд  5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Ингээд 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна.

    Энэ үеэр таван машин, хоёр насосоор тасралтгүй лагийг соруулж байсан байсан гэнэ.

    Тус хэрэгтэй холбогдуулан УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд яг одоо Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байна гэх мэдээллийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс өгөөд байна. Осол болсон газрыг хамгаалалтад авч,Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ