• Фукушимагийн осол гарсан цогцолбороос цөмийн түлшийг гарган авч эхэллээ

    Товлосон хугацаанаасаа 4 жилийн дараа Токиогийн цахилгаан эрчим хүчний компани Фукушимагийн 1-р цөмийн цахилгаан станцын осол гарсан цогцолбор доторх цөмийн шатахууныг гарган авч эхэлсэн байна. Тус компани ирэх онд багтаан осол гарсан 3-р цогцолборт хадгалагдаж буй түлшийг шилжүүлэхээр төлөвлөж байна. Гэвч гэнэтийн хэрэг гарч төлөвлөгөө хойшлогдохыг үгүйсгэхгүй юм.

    Токиогийн цахилгаан эрчим хүчний компани “Шатахуун бүхий цөөрмийн цацраг идэвхт бодисын хэмжээ их тул шатахууныг шилжүүлэх баг алсаас удирдах аргаар 3-р цогцолборт хадгалагдаж буй цөмийн түлшийг гарган авна” гэжээ.

    2011 онд Фукушимагийн цөмийн ослоор 1-3-р цогцолборт ноцтой гэмтэл гарсан юм. Эдгээр цогцолборын түлшийг шилжүүлэх нь Фукушимагийн цөмийн цахилгаан станцыг дампууруулах чухал алхам болно. Энэ ажил тун хүнд бэрх учир, цөмийн түлшийг гарган авах ажил товлосон цагаасаа 4 жил 4 сар хойшилсон байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ