• Хятадын цөмийн цогцолбор давхардсан тоогоор 300 гаруй жил аюулгүй ажиллаж байна гэв

    Хятадын нийт иргэдийн үндэсний аюулгүй байдлын боловсролын IV өдөрлөг энэ сарын 15-нд болжээ. БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам, Үндэсний эрчим хүчний товчоо, Үндэсний батлан хамгаалалтын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн товчоо хамтран Бээжинд зохион байгуулсан 2019 оны “Цөмийн цахилгааны асуудлаарх хэвлэлийн салбарын үйл ажиллагаа”-ны нээлтийн арга хэмжээний мэдээнд тэмдэглэснээр, энэ оны 4-р сар хүртэлх байдлаар, Хятадын Цөмийн цахилгааны цогцолбор давхардсан тоогоор 300 гаруй жил аюулгүй, үр дүнтэй ажиллаж байгаа гэнэ.

    Дэлхийн цөмийн цахилгаан арилжаалагчдын холбооны бүртгэлээр, Хятадын цөмийн цахилгааны цогцолборын 80 гаруй хувийн үзүүлэлт дэлхийн дундаж түвшнээс өндөр, 70 гаруй хувь нь олон улсын тэргүүний түвшинд хүрч, улам сайжирч байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ