• Оросын талаас В.Путин, Ким Жон Ун нарын уулзалтад бэлтгэж байгаагаа мэдэгдлээ

    ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын бэлтгэл ажил өрнөж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр буюу энэ сарын 15-нд мэдэгдлээ.

    Оросын “Коммерсант” сонин Песковын үгээс иш татан “Энэ асуудлаарх үг яриа хэсэг хугацаанд үргэлжиллээ. Уулзалтын цаг хугацаа, газар тодорхой болсны дараа Оросын тал мэдэгдэнэ. Одоогоор тодорхой мэдээлэлгүй байна” хэмээн тэмдэглэжээ.
    БНСУ-ын мэдээллийн агентлагийн мэдээнээс иш татаж “ОХУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт ойрын хугацаанд ОХУ-ын Владивосток хотод болно” гэж тэмдэглэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ