
Зөвлөлт, Оросын хамгийн алдартай дуучдын нэг Алла Пугачева өчигдөр буюу даваа гаригт 70 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ.
Оросуудын 19% нь Алла Пугачевагийн хамгийн алдартай дуу бол “Миллион алых роз” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Хоёрт “Позови меня с собой” (18%) хувиар орсон байна. “Этот мир придуман не нами” (15.5%), “Любовь, похожая на сон” (15%), “Айсберг” (14%)-ийн саналаар эхний тавд багтсан байна.
70 насныхаа ойг тэмдэглэж байгаа Пугачева ЗХУ-ын телевиз, радиогийн улсын хорооноос 1984 онд Сочи хотноо “Айсберг” дуунд зориулан видео клип хийжээ.
Клипийг зөвхөн ганц л удаа үзүүлээд дахин үзүүлээгүй. Учир нь хэтэрхий бүдүүлэг гэж үзэж байсан бөгөөд хожим нь зурагтаар дахин гаргах болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй