• Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан  Ё.Батбаяр өөрийгөө Зоригийн хэргийн гэрч гэж зарлалаа

    2019-04-15

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед буюу 2012 онд Ерөнхийлөгчийнэ Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр өөрийгөө С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн гэрч гэдгээ зарлаж,нэгэн нэвтрүүлгийг бэлтгэжээ.

    Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд  буюу С.Зоригийн амь насаа алдсан өдрийн орой нэлээд сандарсан эрэгтэй, эмэгтэй хүнийг “Хүүхдийн 100” орчмоос  3-р хорооллын эцэс хүртэл хувийн машинаараа хүргэж өгсөн гэнэ. Тэрбээр 2012 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах,мэдээлэл боловсруулах  албаны даргаар томилогдон ажиллажээ.Тэгээд мөн оны сүүлээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт хамт ажилладаг хүнийхээ эхнэрийн төрсөн өдөрт уригдан очихдоо өөрийгөө Зориг агсны амь насаа алдсан хэргийн гэрч байж магадгүй тухай ярьжээ. Дараа нь 2013 оны нэгдүгээр сарын 17-нд цагдаагаас дуудсанаар хачирхалтай явдлууд тохиолдож эхэлжээ.  Тиймээс тэрбээр өөр газар ажиллах хүсэлт тавьж, МҮОНРТ-ийн дэд захирлаар томилогдсон байна. Улмаар тухайн үеийн МҮОНРТ-ийн захирал Наранбаатартай гадаадад явж байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай ярьсны дараа мөн л хачирхалтай явдал тохиолджээ. Тиймээс арга буюу АНУ явж амьдарсан тухайгаа ярьсан байна.

    Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзнэ үү.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ