• МАН-ын бүлэг Ерөнхий прокурорын орлогчид А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжлээ

    Самбаа Г

    2019-04-15

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг нар мэдээлэл хийж, хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Бүлэг гурван асуудлыг хэлэлцжээ.

    Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр хүргүүлсэн прокурорын орлогчид нэр дэвшигчдийг МАН-ын бүлэг дэмжжээ. Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн хуралдаанд дэмжихээр тогтжээ.

    Засгийн газраас өргөн барьсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

    -УИХ дахь АН-ын бүлэг задарч зөвлөл болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг нэг нам хэлэлцэн шийдэх бололцоогүй гэж тэд үзэж байна. Энэ талаар хариулт өгөөч?

    -Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонссон.  Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдье гэж ярьж байгаа. Нэг нам парламентад 57 суудалтай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж болно. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг МАН-ын бүлэг шийдэхгүй. Ард түмнээс асууна.

    -Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ хэзээ хэлэлцэх бол?

    -Оюутолгойн гэрээний асуудлаар ажлын хэсэг шалгалт хийгээд дуусах шатандаа орж байгаа юм билээ. УИХ-д одоогоор өргөн бариагүй байгаа.

    Холбоотой мэдээ