•  Кёкүшюзан Д.Батбаяр ирэх сонгуулийн бэлтгэлд гарч байр өгч, гал унтрааж явна

    Avatar

    Самбаа Г

    2019-04-15

    Амралтын өдөр Богдхан уулын Богинын аманд түймэр гарч түймрийг унтраахаар 20 гаруй жирийн иргэд идэвхтэй оролцсон. Тэдэн дунд Кёкүшюзан Д.Батбаяр өөрийн техник, төхөөрөмжтэй очин туслалцаа үзүүлсэн талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлсэн. С.Амарсайхан “Нийслэлийн иргэний үүргээ биелүүлж гал түймэр унтраахад идэвхитэй оролцсон 20 гаруй иргэд болон ѳѳрийн тѳхѳѳрѳмжтэйгээ ирж хүчин туслалцаа үзүүлсэн Кёкүшюзан Д.Батбаяртаа баярлалаа” гэсэн байна.

    Кёкүшюзан Д.Батбаяр сүүлийн үед ирэх жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлдээ ороод байх шиг. Саяхан дэлхийн аваргаас 3 алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуайд тэрбээр хоёр өрөө байр бэлэглэсэн. Энэ удаа гал түймэр унтраалцжээ. Яг ийм сурталчилгааг өмнө нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хийж байсан билээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрбээр мөн Богд хан ууланд гарсан түймрийг найз хошин шогч Хүрлээгийнхээ хамт унтраалцсан тухайгаа бүхэл бүтэн “кино” хийн үзэгч бидэнд толилуулж байлаа.

    Тэгвэл энэ удаа Кёкүшюзан Д.Батбаяр ийм дүрд тоглож байна. Мөн Х.Баттулга УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн байхдаа ардчиллын партизануудад байр өгдөг байсан. Үүнийг ч мань Д.Батбаяр дууриаж байгаа хэрэг бололтой. Юутай ч тэрбээр ирэх сонгуулийн ажлаа эхлүүлээд байна.

    Холбоотой мэдээ