• АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, уг хуулийг ээлжит бус чуулганаар батлаад буй.

    Ийнхүү хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болсон. Ингэснээр улсын ерөнхий шүүгч болон ерөнхий прокурор нарыг ажлаас нь чөлөөлж одоогоор УИХ-тай зөвшилцөн Ерөнхий прокурорыг шинээр томилоод байгаа.

    Харин АТГ-ын дарга болон дэд даргыг чөлөөлөх асуудал хөндөгдсөөр буй ч одоогоор чөлөөлөөгүй байгаа. Тэгвэл АТГ-ын дэд Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр албан тушаалаасөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүнийг 2015 онд энэхүү албан тушаалд томилж байсан билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ