• Ц.Гарамжав:Оюутолгойн гэрээ маш том алдагдалтай хийгдсэн гэрээ гэдэг нь үнэн

    Оюутолгойг шалгах УИХ-ын ажлын хэсэг Ч.Сайханбилэгийн Засгийн газраас байгуулсан Дубайн гэрээг шалгаад, уг гэрээг цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргаж, ҮАБЗ-д хүргүүлсэн асуудал шуугиан дагуулж эхлээд байна.

    2015 оны 5 дугаар сарын 20-нд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо уг гэрээ буюу төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас “Дубайн гэрээ” гэгдэх болсон юм. Энэхүү төлөвлөгөө хэмээх гэрээ Монгол улсад ашиггүй болсон хэмээх яриа дөрвөн жил үргэлжилж байна. Тэгвэл энэ удаа УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарснаар байдал улам эргэлзээтэй болж байна.

    Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүд болон эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна. Тухайлахад олон жил уул уурхайн бизнес хийж ирсэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Одоогоор тэр дүгнэлтийг олж үзээгүй байна. Ер нь бол Оюутолгойн үйлдвэрлэл Монголд явж байвал зүгээр байгаа юм. Оюутолгой, Рио Тинто компанитай Монгол улсын эрх ашгийг тэнцвэржүүлэх гэрээ хэлэлцээрийг л сайжруулж хийх хэрэгтэй гэж боддог. Түүнээс энэ бол дэлхийн хэмжээний том үйлдвэр. Олон мянган монголчууд ажиллаж байна. Маш том алдагдалтай, хохиролтой хийгдсэн гэрээ гэдэг нь үнэн. Гэхдээ үүнийгээ засах нь л чухал. Тэр дундаа “Рио Тинто”-гийн зүгээс хөгжиж буй орны эрх ашгийг харгалзан үзэж, манай улсын хөгжлийг дэмжиж гэрээ хэлэлцээрийнхээ нөхцөлийг сайжруулаасай гэж хүсдэг юм” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ