• Трамп Ким Жон Ун бид хоёрын харилцаа маш сайн хэмээв

    АНУ-ын ерөнхийлөгч Трамп нийгмийн сүлжээнд “БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун бид хоёрын хувийн харилцаа маш сайн байгаа. АНУ, БНАСАУ бие биеийнхээ байр суурийг ойлгож байгаа тул удирдагчдын III уулзалтыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой юм” гэжээ.

    Трамп “Ким Жон Уны удирдлагаар БНАСАУ-ын эдийн засгийн өсөлт, үндэсний хөгжил цэцэглэлд хүрэх асар их нөөц хүчинтэй болсон. Ирээдүйд цөмийн зэвсэггүй байх амлалтаа биелүүлж, БНАСАУ-д тавьсан хоригийг цуцлуулсан зэргээр дэлхийн хамгийн амжилттай орны нэг болохыг хүсч байна” гэсэн ажээ.

    Энэ сарын 12-нд Ким Жон Ун БНАСАУ-ын XIV ардын их хурлын I хурлын үеэр илтгэл тавихдаа, “ерөнхийлөгч Трамп бид хоёрын хувийн харилцаа хоёр орны харилцаа мэт дайсагнасан харилцаа биш гээд БНАСАУ яриа хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэхийн ач холбогдлыг онцолж байгаа хэдий ч АНУ-ын өөрийн нөхцөл байдал, ганц талаасаа хүсэн санаж байгаагаа албаар бусдад тулган хүлээлгэх арга хэлбэрт нь дургүйцэж байна” гэж мэдэгдсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ